PDF БИЧИГ БАРИМТ ХИЙХ ЭНГИЙН АРГУУД

2011-06-07,22:43
 Office 2007 Word дээр бичиг баримтаа бэлдээд Save as гээд PDF-ээр хадгалах боломж байдаг. Ингэхдээ Microsoft-н сайтаас эхлээд доорх жижиг нэмэлтийг татаж авч суулгах хэрэгтэй:

2007 Microsoft Office Add-in: Microsoft Save as PDF or XPS

Энэ нь төлбөргүй ба PDF үүсгэх харьцангуй амархан арга юм:

Free PDF For Word 2007

Дутагдалтай тал нь энэ нь файлд хязгаарлалт хийх боломж олгож чаддаггүй. Эхлээд файлаа үүсгээд дараа нь http://www.encryptpdf.com/ProPDFEncrypt.php сайтыг ашиглаад хэвлэх, хуулах зэрэг боломжийг хаасан хязгаарлалттай PDF файл үүсгэж авч болно.

Бас нэг арга нь шууд MS Word бичиг баримтын файлаа http://convert.neevia.com сайтыг ашиглан шууд хязгаарлалттай болон хязгаарлалтгүйгээр хөрвүүлэн татаж авах боломжтой.
Жишээ нь доорх зураг дээр текстийг хуулж (Copy) авч болохгүй, гэхдээ хэвлэх боломжтой PDF үүсгэж байгаа нэг жишээ харагдаж байна. Мөн илүү өндөр найдвартай гэвэл High сонголтыг сонгоод тохируулж өгөх хэрэгтэй.

Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)



:-)