Мэндчилгээ

2011-06-05,12:03

                    Эрхэм хүндэт багш , сурагчид, эцэг эхчүүд та бүхэндээ энэ  өдрийн мэндийг дэвшүүлье!

Манай сургууль 1964 онд байгуулагдсан. 2004 оноос 640 хүүхдийн суудалтай шинэ байранд шилжин орж сургалт хүмүүжлийн ажлаа зохион байгуулж байна. Манай сургуульд улс , аймагтаа  нэр алдраа цуурайтуулсан, амжилт бүтээл арвин олон олон  чадварлаг багш нар мөр зэрэгцэн ажиллаж , шавь нартаа эрдмийн өглөгөө түгээж байна.    Тус сургууль нь  сүүлийн жилүүдэд  өөрийн нөөц боломж, төсөл хөтөлбөрүүдээр  сургалтын орчноо сайн бүрдүүлж чадлаа. Тухайлбал: 6 настай суралцагсдын иж бүрэн  2 танхим , интернэтийн сүлжээнд холбогдсон “Багш хөгжлийн төв”, Англи хэл интернэт мэдээллийн  төв, цахим номын сан, мэдээлэл зүйн лабораторитай  ба сурагчдын Үдийн цай”-нд зориулсан иж бүрэн тоног төхөөрөмж бүхий загвар гал тогоотой.                                                       

            Мөн энэ хичээлийн жилээс Энх тайвны корпусын  шугамаар ирсэн сайн дурын ажилтан  Alyssia  нь багш, сурагчдын дунд сонгон дугуйлан хичээллүүлж, англи хэлний  багш нарт зөвлөн тусалж, хамтран хичээл зааж, багш сурагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд онцгой хувь нэмрийг оруулж байна.

            Хүнлэг энэрэнгүй үзлээр төлөвшсөн зөв бодолтой, эрүүл саруул бие бялдартай, амьдрах арга ухааныг эзэмшсэн бодит чадавхтай  хойч үеэ бэлтгэхэд бидний   эрхэм зорилго оршино.

Багш нарын минь уйгагүй хөдөлмөр, шавь нарын минь идэвх чармайлт, эцэг эхчүүдийн минь чин сэтгэлийн зүтгэл,  хамтын хөдөлмөрийн үр шимээр бид бүхэн  зорилгодоо хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

            Хайрт шавь нартаа сургалтын таатай орчинд мэргэжлийн чадварлаг багш нараар боловсролын үйлчилгээг  чанартай хүргэх болно.

 

                         Төрийн хошой соёрхолт зохиолч Ч.Лодойдамбын нэрэмжит

                           Есөнбулаг сумын II сургуулийн захирал  Ч.Батцэцэг

   

Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Сайн байна уу? Зуны амралтаа сайхан өнгөрүүлээрэй. Бүх багш нартаа мэнд дамжуулаарай. Амжилт хүсье.
Зочин хэзээ бичсэн: 19:39, 2012-06-24 | |
сайн байна уу
Зочин хэзээ бичсэн: 19:36, 2012-06-24 | |
Сайн байна уу?багшаа 11б анги Октябрь байнаа. Сургуулийнхаа нийт багш ажилчиддаа энэ өдрийн мэнд хүргэе
Зочин хэзээ бичсэн: 12:50, 2012-05-10 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)



:-)