Сутай хайрхан
2011-06-07,23:34
Цаст Гималайн уулсаас тасарч Алтайн нурууны нэгээхэн хэсэг, Баатар хайрхан уулын зүүн хэсэгт хүй цөглөн урган тогтсон хэмээн эртний домогт өгүүлдэг. Эрт цагт Сүүтэй уул хэмээх нэрлэдэг байснаас улбаалан Сутай хайрхан уул гэж нэрлэдэг болжээ. Эрт цагт хүмүүс уг уулнаас зэрлэг үхэр буулган гаршуулж, сүүг нь саан ахуй амьдралдаа хэрэглэдэг байснаас үүдэн Сүүтэй уул хэмээн нэрлэдэг байсан гэх домог тайлбар бий. Сутай хайрхан уулын ихэнх хэсэг нь Говь-Алтай аймгийн нутагт оршдог боловч цаад талаараа Ховд аймгийн Дарви, Цэцэг сумын нутагт хаяагаа тэлж тогтсон хайрхан юм. Хан буурал Алтайн хамгийг тольдогч арвангурван мөнх цаст оргилын нэг нь Сутай хайрхан уул юм.бичсэн: Baja_6862 төрөл: БАЙГАЛЬ ОРЧИН | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх |
жиргэе! | нийт: 916 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)

Бичлэг тандагч